Халаалттай холбоотой гомдлоо 7004-7005 дугаарт гаргаж болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМХалаалт болон халуун ус тасалдахтай холбоотой гомдол, санал хүсэлтийг шуурхай удирдлагын 7004-7005 дугаарын утсаар 24 цагийн туршид хүлээн авч шийдвэрлэж байна гэж “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компаниас мэдээллээ.
Нийслэлийн хэмжээнд нийт 2059 орон сууцны барилгад халаалт авахаас энэ сарын 15-ны байдлаар 1720 барилгад, 65 цэцэрлэгээс 52 цэцэрлэгт, 124 сургуулиас 107 сургууль, 13 эмнэлэгт халаалт өгөөд байгаа аж.
Мөн албан байгууллага, аж ахуйн нэгжтэй байгуулах “Дулааны эрчим хүчээр хангах, хангагдах” гэрээний биелэлт 65.9 хувьтай байгаа ба энэ сарын 30-ний өдөр гэрээ байгуулах хугацаа дуусч, аж ахуйн нэгж байгууллагын халаалтыг ирэх сарын 1-ний өдрөөс залгах гэнэ.
Иймд аж ахуйн нэгжүүд болон айл өрхүүд хаалга цонхоо сайтар дулаалж, өвөлжилтийн бэлтгэлээ өөрсдийн зүгээс хангаж ажиллана уу хэмээн тус компаниас анхаарууллаа.
Б.Туул