Сонгинохайрхан, Налайх дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-09-24 15:10:29

УБЦТС ТӨХК-иас цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар явуулах болсон тул нийслэлийн зарим хэсэгт цахилгааны хязгаарлалт хийхээр болжээ.

Сонгинохайрхан дүүрэгт 11:00-18:00 цагийн хооронд 7 дугаар хороо 0119-р ЦА 2Т-7 болон эдгээрийн ойр орчмоор, Налайх дүүрэгт 08:30-20:00 цагийн хооронд Минжин, Мираж, Тахилга, Тэнгэрийн илч, Сан жуулчин, Тэрэлж жуулчин, UB-2, Гацуурт, Талын сондор, Тэрэлж, Монгол алт, Лайт саунд, Тэлмэн кэмп, Ламиран дацан, Жавхлант ХХК-ууд, Иргэн Отгонбаяр болон эдгээрийн ойр орчмоор хязгаарлалт хийх аж.

Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орж болзошгүй тул өөрчлөлт орсон тохиолдолд гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх гэнэ.

Б.Туул

相关新闻