Хөрсний ус ашиглах загвар төсөл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-26 10:39:55

Нийслэлийн 110 гудамжны 95 га талбай, 130 гаруй машин угаалгын газруудад хөрсний усыг ашиглах загвар төслийг хэрэгжүүлэх болсон талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.

Германы GAUFF компани, нийслэлийн захиалгаар  “Улаанбаатар хот орчмын хөрсний усыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл”-ийг 2011-2015 онд боловсруулсан.  Энэхүү судалгаагаар гэр хорооллын 118 мянган айл өрхийн бие засах газар, цооногууд хөрсийг бохирдуулж байгааг тогтоожээ. Толгойт, Сэлбэ, Улиастай голуудын ай савын 164 км2 газар нутгийг хамарсан энэхүү судалгаанд үндэслэн ногоон байгууламж, зам талбайн цэвэрлэгээ, машин угаалгын газруудад хөрсний усыг цэвэрлэн ашиглаж, газрын  гүний усыг хэмнэхээр төлөвлөж байна. Энэ ажлын хүрээнд “Монхидро” компани болон нийслэлийн  холбогдох албаны мэргэжилтнүүд хөрсний усыг ашиглах загвар төслийг хэрэгжүүлэх болжээ. Дээрх байгууллагууд загвар төслийн төлөвлөгөөг гаргаж, нийслэлийн удирдлагуудад танилцуулахаар ажиллаж байгаа юм.

Ч.Ариунболд

相关新闻