ХОВД: Сумын ИТХ-ын ажилтнуудыг чадавхжууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-12-21 19:39:59

Жаргалант, 2023 оны арванхоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн ИТХ-ын Ажлын албанаас өнөөдөр Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын сонгуультан, ажилтнуудын уулзалт зохион байгууллаа.

Энэхүү уулзалт нь 17 сумын нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хяналтын чиг үүргийг идэвхжүүлэх, зөвлөл, хороодын үйл ажиллагааг эрчимжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцоход чиглэж байв.  

Уулзалтын үеэр сумдын ИТХ-ын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийхэд илэрсэн зөрчил, цаашид анхаарах асуудлын талаар мэргэжилтнүүд мэдээлэл хийж, санал бодлоо солилцлоо.

Сумын ИТХ-ын үйл ажиллагааг тогтвортой явуулахад тулгамдаж буй асуудлын нэг бол санхүү. Иймээс цаашид орон нутгийн төсвийн зохицуулалтыг сайжруулах, сумын ИТХ-ын ажилтнуудыг чадавхжуулах ажлыг үе шаттай зохион байгуулахад анхаарахыг хүсэв.


Энэ удаагийн уулзалт нь аймаг, сумдын ИТХ-аас ирэх онд хэрэгжүүлэх ажлыг нэгтгэн төлөвлөх, сайн туршлагыг нэвтрүүлэх, цаашлаад бүх шатанд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж албаныхан үзэж байна.   

相关新闻