ОРХОН: Гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад орон нутгаас 289 сая төгрөг зарцуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН![](/files/65853df6c3161.jpeg)
Баян-Өндөр, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын 2023 оны үйл ажиллагааны тайлангийн хурал боллоо.
Энэ онд Цагдаагийн байгууллага алба хаагчдынхаа сахилга ёс зүйг
дээшлүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлд онцгой анхаарч ажиллажээ. Аймаг, орон нутгаас гэмт хэрэг, зөрчлийг
бууруулахад зориулж 289 сая төгрөг төсөвлөж тоног төхөөрөмж, техник хэрэгсэл
болон олон нийтийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд зарцуулжээ.
Аймгийн Цагдаагийн газрын 2023 оны үйл ажиллагааг аймаг, орон болон Цагдаагийн Ерөнхий газраас “Хангалттай” гэж дүгнэжээ. Тайлангийн хурлын үеэр ажилдаа амжилт гарсан алба хаагчдыг шагнаж урамшууллаа.