ОРХОН: Аймгийн ИТХ “Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо”-ны стандарт нэвтрүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2023 оны арванхоёрдугаар
сарын 20 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ИТХ энэ онд “Чанарын менежментийн
тогтолцооны ISO 9001:2015”, “Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001:2015”
олон улсын стандартыг хэрэгжүүлсэн магадлан итгэмжлэлээ хамгаалж, гэрчилгээгээ нэг
жилийн хугацаатай сунгуулжээ.
Мөн аймгийн ИТХ-ын байгууллагад Мэдээллийн аюулгүй
байдлын менежментийн тогтолцоо ISO 27001:2013 стандартыг нэвтрүүлж энэ сарын 21-23-нд
баталгаажуулалтын аудит хийлгэхээр болжээ.
Тус ажлын хүрээнд MLSP.mn програмыг нэвтрүүлж, хурлын хуралдааны
материал хүргүүлэх, ирц авах, хуралдаанаар асуулт асуух, санал хэлэх, санал
хураах үе шатыг цахимжуулаад байна.