БУЛГАН: "Нэг жуулчинд нэг хонь" хөтөлбөр Булган аймагт хэрэгжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2023 оны арванхоёрдугаар сарын 26. /МОНЦАМЭ/. Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ 2023 оны арванхоёрдугаар сарын 24-25-нд БНСУ-д ажиллах үеэрээ “WANNABE" группийн Жон Ён Чул захиралтай уулзан, “Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөрийг хэрэгжүүлж хамтран ажиллахаар боллоо.
Тус хөтөлбөрийн хүрээнд 2024 онд Булган аймаг 100000 жуулчин хүлээн авах зорилт тавьж “Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.
Мөн 2023
оны арваннэгдүгээр сарын 23-нд Байгаль хамгаалагчдын II чуулганаар жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх “Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөрийг
хэрэгжүүлэх гурван талт хамтын ажиллагааны санамж бичигт БОАЖ-ын сайд
Б.Бат-Эрдэнэ, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Аялал жуулчлалын мэргэжлийн
холбооны ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нар гарын үсэг зурсан аж.
Жуулчид
Монголд гэр бүлээрээ ирэх, мал аж ахуйтай танилцах, малчин өрхүүдтэй
хамтарч ажиллах гэх мэтчилэн зорилтын хүрээнд “Нэг жуулчинд нэг хонь төсөл”-ийг
хэрэгжүүлж, малчид жуулчдын хонийг нь маллах төслийг
эхлүүлсэн байна.
Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас онцгой анхаарч, хөгжлийн бодлогод түшиглэн олон талт ажил хийж байгаа бөгөөд байгальд түшиглэсэн тэр дундаа малчин ард түмний нүүдэлчин соёлыг түгээн дэлгэрүүлэх тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байна.