ОРХОН: Орхон аймагт шилжин ирж буй 60 гаруй эмч нарыг хүлээн авч уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-12-28 11:14:55
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арванхоёрдугаар сарын 28/МОНЦАМЭ/. Улаанбаатар хот болон бусад орон нутгаас Орхон аймагт шилжин ирж ажиллаж буй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудыг орон нутгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа.

 

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Хот хөдөөгийн сэргэлт” зорилтын хүрээнд Орхон аймаг “Хамтдаа Эрдэнэт хөгжье” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

 

Хөтөлбөрийн хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэх, орон нутагт дутагдалтай байгаа ажлын байр, хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор шилжин ирэгсдийг хүлээн авч уулзах, хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулж байна.

 

Энэ удаа эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч эмнэлгийн ажилчид болох 60 гаруй иргэнийг хүлээн авлаа.

 

相关新闻