ОРХОН: Боловсролын байгууллагууд ХАБЭА-н журмыг сайн хэрэгжүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН![](/files/658d066ce0f5e.jpeg)
Баян-Өндөр, 2023 оны арванхоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт
хамтын хэлэлцээрийн 4.8 дахь заалтын хэрэгжилтийг хангасан шилдэг аж ахуйн нэгж байгууллагуудыг өнөөдөр шалгарууллаа.
Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн 2021-2025 оны үйл ажиллагааны
хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулсан “Сургалтын
байгууллагад хүүхдийн аюулгүй байдлыг хангах нь” илтгэлийн уралдаанд амжилт
үзүүлсэн албан хаагчдыг шагнасан юм.
ХАБЭА-н нөхцөлийг сайжруулсан шилдэг байгууллагаар:
1.“Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК 658 ажилтантай бөгөөд энэ онд ХАБЭА-н зардлыг 1,5 хувиар баталж ажилтнуудынхаа ажиллах нөхцөлийг
сайжруулж, “Цахим Эрдэнэт 1” хөтөлбөрийн хүрээнд “CALL CENTER” үйлчилгээг
нэвтрүүлжээ.
2. “Ачит Ихт” ХХК нь эрсдэлтэй ажлын байрны болон тусгай сургалтын эрхийн
гэрчилгээг ХНХЯ, ХАБ-ын эрүүл мэндийн төвөөс авч үйл ажиллагааг тогтмолжуулжээ.
Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж, ердийн өвчний тохиолдлыг бууруулж
чадсан байна.
3. “Дэгдээхий” цэцэрлэг энэ онд 390 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг
үзүүлж байна. Хөгжлийн
бэрхшээлтэй хүүхдэд зориулж цэцэрлэгийнхээ гадна дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэжээ.
4. Ерөнхий боловсролын V сургууль сургалтын орчны хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан
сэргийлэх ажлын хүрээнд “Гэгээтэй цонх”, “Өнгөлөг анги” аяныг зохион байгуулжээ.
5. V цэцэрлэг энэ онд 184
хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож хог ангилан ялгах тэмдэглэгээг зааж хогийн савны тоог нэмэгдүүлж, эрүүл ахуйг ханган ажиллажээ. Мөн цэцэрлэгийн гадна орчны тоглоомын талбайг стандартад нийцүүлсэн байна.