БУЛГАН: Оны босгон дээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бяцхан иргэдэд бэлэг гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2024 оны нэгдүгээр сарын 2. /МОНЦАМЭ/. Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ он солигдох мөчид ээлжийн албан хаагчид, иргэд, хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлж, шинэ жилийн бэлэг гардуулжээ.
Булган сумын цэвэр цэмцгэр байдлыг хангадаг Тохижилт үйлчилгээний анги, ард иргэдийн амар тайван, эрүүл мэндийн манаанд зогсолтгүй ажилладаг аймгийн Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын ээлжийн албан хаагчид, баярын өдрүүдэд амралтгүй ажиллаж ард түмнээ баярлуулдаг аймгийн Хөгжимт жүжгийн театрын хамт олон болон Булган сумын зарим хүүхэд, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчүүлж буй алдрай бяцхан хүүхдүүдэд шинэ жилийн баярын бэлэг гардуулсанд иргэд талархалтай хүлээн авсан аж.
Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ он солигдох мөчид эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бяцхан иргэд, ажил үүргээ гүйцэтгэж яваа онцгой салбаруудын ээлжийн албан хаагчидтай уулзаж, ажлын нөхцөл байдалтай танилцжээ.