Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн форумаар уур амьсгалын өөрчлөлт, эрдэс, баялгийн хэрэглээ, нөөцийн талаар хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-01-02 16:49:18

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо энэ оны 1 дүгээр сарын 19-28-нд олон улсын хүнс, хөдөө аж ахуйн “International Green week” үзэсгэлэн болох талаар МҮХАҮТ-аас мэдээллээ.

Үзэсгэлэнгийн үеэр Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн форум (GFFA)-ын хуралдаан болж, уур амьсгалын өөрчлөлт, эрдэс, баялгийн нөөцийн хамгаалалт, газар нутгийн зохистой хэрэглээ, тойрог буюу хаягдалгүй эдийн засаг зэрэг хүн төрөлхтөний ирээдүйд чиглэсэн 70 гаруй семинар, бага хурал болох аж.


International Green week” нь 1926 онд анх зохион байгуулж эхэлсэн хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн Германы уламжлалт үйл ажиллагаа гэдгийг тодотгож байна. Энд дэлхийн 60 гаруй орны 1400 томоохон үйлдвэрлэгч оролцож, үзэсгэлэн сонирхогч нийт 300 мянган хүн хуран цуглардаг давуу тал, онцлогтойг мэдээллээ. 

相关新闻