Засгийн газрын хуралдаанаар зарим томилгоо хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Болдын Уянгыг, Соёлын дэд сайдаар Пүрэвсүрэнгийн Баттөрийг, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргаар Мөнхөөгийн Батбаярыг тус тус томилсон байна.