Ирэх онд хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоог тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
Хуралдаанаар “Монгол Улсад 2026 онд хөдөлмөр эрхлэх гадаад
ажилтны тоо, хувь хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Олон
улсад авто замаар ачаа, зорчигч тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар,
Бүгд Найрамдах Хорват Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, “Монгол, Хятадын
Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хамтран хөгжүүлэх
ерөнхий төлөвлөгөөний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Хөгжлийн
бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журам”-ыг шинэчлэн батлах тухай
Засгийн газрын тогтоолын төсөл, “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг
санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”
Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Мөн Худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг сайжруулж хууль,
журамд нийцүүлэн шуурхай зохион байгуулах төлөвлөгөө, Иргэд, олон нийттэй
харилцах 11-11 төвийн үйл ажиллагаа, дуудлага хүлээн авах, өргөдөл, гомдол
бүртгэх, шилжүүлэх системийг сайжруулахтай холбогдуулан авах ажлууд, “Дулааны
гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-д хийж байгаа сэргээн босголтын ажлын явц
зэрэг асуудалтай танилцах юм.