СЭЛЭНГЭ: Ажлын хэсэг сумдад ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2024 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг
даргын Тамгын газрын дарга Ө.Сувдаагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж
байна.
Ажлын хэсэг өнөөдөр Орхон
суманд ажиллаж, төсвийн хөрөнгө оруулалтаар сумдад хийгдэж буй хөрөнгө
оруулалтын ажлын явц, үр дүн, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалттай
танилцлаа.
Мөн төрийн албан хаагчдын ажлын
сахилга хариуцлага, төрийн үйлчилгээний ил тод шуурхай байдалд
үнэлэлт дүгнэлт хийж, мэргэшил арга зүйн зөвлөгөө өгч байгаа
аж.
Түүнчлэн сум, орон нутгийн өвөлжилтийн
нөхцөл байдалтай танилцаж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч байгаа юм.