СЭЛЭНГЭ: Төмс, хүнсний ногоо хадгалах механикжсан зоорийн багтаамжийг 2000 тн-оор нэмэгдүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 24
/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг үр тариа, төмс, хүнсний ногооны 311.9
мянган га эргэлтийн талбайтай. Тус аймаг "Атар IV" аян, “Хүнсний
хангамж, аюулгүй байдал", “Шинэ хөдөө төсөл”-ийг хэрэгжүүлж, аймгийн газар
тариалангийн нийт эргэлтийн талбайг 9550 га-гаар, усалгаатай тариалангийн
талбайг 100 га-гаар нэмэгдүүлж, 7425 га тариалангийн талбайг хашаажуулан, төмс, хүнсний ногоог хадгалах механикжсан зоорийн багтаамжийг 2000 тн-оор нэмэгдүүлэн
ажиллаж байна.
Намрын ургац хураалтын явц өнөөдрийн
байдлаар улаанбуудай 91.866 га талбайгаас 111.928 тн, дундаж ургац 12.2 цн/га аваад байна. Бусад үр тариа 1,238 га-гаас 1335.7
тн, дундаж ургац 7.2 цн/га, тосны ургамал 26,458 га-гаас 12,633 тн, дундаж
ургац 4.7 цн/га хураан аваад байна.
Харин төмс 2155 га-гаас 28173
тн-ыг авсан нь дундаж ургац 130.7 цн/га, хүнсний ногооны хувьд 4570 га-гаас 107142
тн, дундаж ургац 234 цн/га тус тус хураан аваад байна.
Тус аймаг өнгөрсөн хавар 40,9 мянган
га-д үр тариа тариалахаар төлөвлөөд улаанбуудай 128,9 мянган га-д, бусад үр
тариа 12,0 мянган га-д, тэжээлийн ургамал 30,5 мянган га-д, тосны ургамал 45,0
мянган га-д, төмс 3,1 мянган га-д, хүнсний ногоо 8,2 мянган га талбайд тус тус
тариалжээ.
Ulaanbaatar