ДАРХАН-УУЛ: “Бурхантын өвлийн наадам” болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-01-12 13:35:08

Дархан, 2024 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Жил бүр зохион байгуулдаг “Дархан цом” өвлийн спорт загасчлалын арга хэмжээг “Бурхантын өвлийн наадам” нэртэйгээр өргөжүүлэн зохион байгуулахаар болжээ.  



Өвлийн спорт, уламжлалт баяр наадмыг түгээн дэлгэрүүлэх, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, таниулах, хойч үедээ өвлүүлэх, соёл, спорт, аялал жуулчлалын төрлүүдтэй хослуулан соёлын биет бус өвийг олон нийтэд сурталчлах зорилготой аж.


Түүнчлэн орон нутгийн иргэд, бизнес эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх , эрүүл агаарт зөв боловсон амрах дадал, зуршлыг төлөвшүүлэх зорилт дэвшүүлжээ.


Мөсний загасчлалын “Дархан цом-2024 аварга шалгаруулах тэмцээн 13,14, 20,21-ний өдрүүдэд “Түшиг уул” ХХК-ийн хиймэл нуурт болох аж.



Өвлийн спортыг хөгжүүлэх, уламжлалт тэмцээн, уралдааныг иргэд, ААНБ-тай хамтран зохион байгуулах аж. Тухайлбал “Хойд бүсийн Мөсөн сурын чуулга харваа-2024” тэмцээн, “Darkhan ice drift-2024” уралдаан, “Агаарын бөмбөлөг”-ийн үйлчилгээ,  “Монгол банхар” нохой чарга, Морь унах  “Хүүхдийн галт тэрэг”-ний аяллууд болох аж.


Дархан-Уул аймгийн "Элит хөгжил" ХХК авто тур хийж Улаанбаатар хот, өөр аймаг орон нутгийн иргэдэд автобусаар нэгдсэн журмаар үйлчилгээ үзүүлэх ажээ.

相关新闻