Хүүхэд харах үйлчилгээнд 2596 хүүхэд хамарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн хэмжээнд Хүүхэд харах үйлчилгээнд 2596 хүүхэд хамарсан талаар НЗДТГ-аас мэдээлэв.
Одоогоор 531 хүүхэд харагч 202 байранд үйл ажиллагаа эрхэлж байгаа юм аж. Дээрх байгуулагуудад нийслэлээс 246 сая 696 мянган төгрөгийн санхүүжилт олгосон байна. Улаанбаатар хотод сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй 26 мянга 109 хүүхэд байна. Үүнээс 5913 хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулах боломжтой гэсэн тооцоо гарчээ.
Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас Хүүхэд харах үйлчилгээний хуулийн хэрэгжилтэд 2 үе шаттайгаар хяналт үнэлгээ хийж эхэлжээ. Хяналтын дүнг www.Ulaanbaatar.mn болон www.child.gov.mn цахим хаягаар олон нийтэд мэдээлэх юм.
Ч.Ариунболд