СЭЛЭНГЭ: Ерөнхий болон эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал хийж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-01-12 14:49:52

Сүхбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг хэвлийн дурангийн мэс заслын багажтай боллоо.

 

Энэхүү дуран нь Герман улсын RZ брэндийн 4к нягтаршилтайгаараа давуу юм.

 

Дээрх төхөөрөмжтэй болсноор аймгуудын хэмжээнд 2 дахь 4к нягтаршилтай дурантай эмнэлэг болж байгаа аж.

 

Ингэснээр удаан хүлээгдэл үүсгээд байсан ерөнхий мэс заслын болон эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал хийгдэж эхэлжээ.

相关新闻