БУЛГАН: Өвлийн аялал жуулчлалыг дэлхийд сурталчилна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2024 оны нэгдүгээр сарын 12. /МОНЦАМЭ/. Монголын өвлийн аялал жуулчлалыг дэлхийд сурталчлахаар Япон, Солонгос, Хонг Конгийн алдартнууд, жуулчид Булган аймгийн Хангал сум Хялганат тосгоноор ажиллаж аялж, Хангал сумын II багийн малчин, сэтгүүлч Х.Эрдэнэбулганы хот айлаар зочилон нүүдэлчин ахуй соёлтой танилцаж байна.
Өнгөрсөн оны наймдугаар сард Монголд ирж аялал жуулчлалыг сурталчилсан Дэлхийн хамгийн олон сая дагагчтай NAS DAILY-гийн студийн багийн контент бүтээгчид “Монголын өвлийн нутгийг үзүүлье” уриатайгаар мэдээлэл, сурталчилгааг бэлтгэх ажээ.
Өнөөдөр “Нэг жуулчинд-Нэг хонь” хөтөлбөрийн хүрээнд ирсэн гадаадын хүмүүст хундан цагаан хонь бэлэглэж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр үргэлжилж байна.