БУЛГАН: Ахмад настнууддаа “Өдрөөр асрах” үйлчилгээ үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-01-15 10:58:36

Булган, 2024 оны нэгдүгээр сарын 15  /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах "Оргил мээж" холбоо Булган аймгийн тусгай хэрэгцээт 2400 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 2024 оны нэгдүгээр сарын 4-нөөс Булган аймгийн ахмадуудад ажлын 5  хоногт өдрөөр асрах үйлчилгээ үзүүлж байна.

 

Өдрийн үйлчилгээгээр ахмадуудад бариа засал, бумба, хөдөлгөөн дасгал, хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох амьдрах ухааны сургалт мэдээлэл, шатар, даалуу тоглох, ном сонин унших асран хамгаалагчдыг, мэдээллээр хангаж зөвлөн туслах үйлчилгээ, үдийн цай, хуулийн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг ажээ.


Аймгийн ахмадын өргөөнд даваагаас баасан гарагт Булган аймгийн ахмад настнууд хөгжлийн бэрхшээлтэй иргэд Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн өдрийн үйлчилгээ, гэрийн асаргаа, үйлчилгээ, эрүүл мэндийн дасгал хөдөлгөөн, хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох амьдрах ухааны болон бусад түр сургалт үйлчилгээг явуулж байгаа юм байна. 

Ахмадын үйлчилгээний захиалга сумдаас байнга ирдэг нэг ахмадад 10 хоног бариа засал бусад үйлчилгээ үнэ төлбөргүй хийдэг юм байна.


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах "Оргил мээж" холбоо нь 2007 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд ахмадын өдрийн үйлчилгээг 2018 оноос эхэлжээ. Өдөрт 15-20 ахмадад үйлчилгээ үзүүлдэг бөгөөд жилдээ 200 гаруй хүн сургалтад хамруулдаг, хэвтрийн ахмадууддаа гэрээр ном сонин хүргэдэг байна. Саяхан сургалтын үр дүнгээр 8 хүнийг бүл болгон “Дүүрэн боргоцой” хоршоо байгуулсан хэмээн холбооны тэргүүн Саран ярьж байна. 


相关新闻