СЭЛЭНГЭ: Эрсдэлтэй нөхцөл байдлыг арилгах бүтээн байгуулалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-01-16 14:43:24

Сүхбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сум Монгол Улсын хамгийн том, хүн амын нягтаршил ихтэй гэдгээрээ онцлогтой. Өнөөдөр тус суманд 27 мянган иргэн амьдарч байна.

 

Иймд Мандал сумын Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс иргэдийнхээ аюулгүй аж төрөх, амгалан байдлыг эрхэмлэсэн олон ажлуудыг хийж байгаа аж.

 

Тодруулбал сумын төв дэх төмөр зам дээгүүр байрлах иргэдийн явганаар зорчих зориулалт бүхий төмөр гүүрний өндрөөс унах эрсдэлтэй нөхцөл байдлыг арилган хамгаалалтын хашлагыг барьж байгуулжээ.

 

Уг ажлыг Зүүнхараа Төмөр замын зангилааны байгууллагуудтай хамтран хийсэн байна. Өнгөрсөн онуудад тус гүүрнээс 6 хүн унаж бэртэж байсан харамсалтай тоон баримт байгаа аж.

 

Энэхүү гүүрэн дээр болон ойр орчимд хийж буй бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хийж, ирэх 4 дүгээр сар гэхэд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. 



相关新闻