ТӨВ: Энэ онд "Телекамер" хөтөлбөр хэрэгжүүлж аймгаа "Ногоон бүс" болгох зорилт дэвшүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод 2024 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газар 2023 онд бүртгэсэн гэмт хэрэг, зөрчилд дүн шинжилгээ хийж, танилцуулга, тайлангийн хурал хийв. Тус хурлаар Төв аймгийн хэмжээнд 2023 онд дуудлага мэдээлэл 20,4 хувиар өсч, гэмт хэргийн тоо 688 болж өмнөх оноос 8.8 функцээр буурсан гэдгийг хэлж байв.
Мөн хэрэг илрүүлэлт 64,9 хувьтай, өмнөх оны
мөн үеэс 0,7 хувиар өсөж, улсын дунджаас 7.8 функцээр өндөр байна.
Иргэдийн төлөөлөгчдийн
хурлын дарга, Гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ц.Жамбалсүрэн үг хэлэхдээ
цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар онцлон чиглэл өгч байв.
Тухайлбал, 2024 онд мансууруулах төрлийн ургамал
ургадаг, хүн амын төвлөрөл их сумдын хүүхэд, залуучуудын дунд энэ төрлийн гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг олон талт хэлбэрээр зохион байгуулах,
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн
хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг
эрчимжүүлэх,
- Сумдын хамтарсан багтай хамтран гэр
бүлийн хүчирхийлэл үйлддэг, үйлдэж болзошгүй, хүчирхийлэлд өртөж хохирч
болзошгүй, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдэж болзошгүй иргэдийн
судалгааг нарийвчлан гаргаж, урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг үр дүнтэй
зохион байгуулах нь зүйтэй гэдгийг хэлэв.
Мөн 2023 онд Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас “Телекамер” хөтөлбөр, төсвийг батлан аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж эхлээд байна.
Хөтөлбөр хэрэгжсэнээр 2024 онд аймгийн
төвд хяналтын камерын нэгдсэн систем нэвтрүүлж, “Ногоон бүс” болох цаашлаад 27
сумыг холбох, улсын чанартай зам дайран өнгөрдөг сумдыг хурдны камертай болох аж.