ДАРХАН-УУЛ: Өөрийгөө хөгжүүлэхэд зориулсан “Call for you” хөтөлбөр эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-01-17 12:48:37

Дархан, 2024 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсрол сургуулийн 9-10 дугаар ангийн өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй, идэвх санаачилгатай, зөв хандлагатай сурагчдад зориулсан “Call for you-IV” хөтөлбөр эхэллээ.


Уг хөтөлбөр нь туршлагатай багш, менторуудын багаар дамжуулан англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, хувийн ур чадвараа хөгжүүлэхэд туслах, нийгэмд эзлэх байр сууриа тодорхойлох боломжийг олгох, дэлхийн иргэнийг бэлтгэх зорилготой үйл ажиллагаа юм.




Цаг төлөвлөлт, мэргэжил сонголтыг хийхэд мөн туслахад чиглэсэн бөгөөд тус хөтөлбөрт 132 хүүхэд  гурван үе шаттай шалгаруулалтад хамрагдсанаас 25 сурагч , найман сайн дурын залуус сонгон шалгаруулалтад тэнцжээ.




Эдгээр сурагчид арав хоног үнэ төлбөргүй англи хэлний эрчимжүүлсэн сургалт болон менторын сургалтад зэрэг хамрагдах ажээ.




Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Б.Азжаргал, ГБХЗХГ-ын дарга Д.Амгалан нарын албаны хүмүүс оролцож амжилт хүслээ.



相关新闻