Нийслэлийн 150 хороонд 14,3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-27 17:11:09

“Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан”-гаас энэ оны есдүгээр сарын байдлаар 150 хороонд 14,3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон талаар Нийслэлийн Хөдөлмөрийн газраас мэдээлэв.

Ингэснээр нийслэлийн 150 хороонд  3479 төсөл хэрэгжиж, шинээр 1772 ажлын байр бий болжээ. Мөн 122 хадгаламж зээлийн хоршоодод 15,2 тэрбум төгрөгийг жилийн нэг хувийн хүүтэй олгосон байна. Харин хадгаламж зээлийн хоршоод дээрх мөнгийг гишүүддээ сарын 1,2 хувь буюу жилийн 14,4 хувийн хүүтэйгээр дамжуулан олгож байгаа юм.

Нийслэлийн ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Энхтөр,  "Ядуурлыг бууруулах, бичил бизнес эрхлэгчдээ дэмжих “Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан”-г цаашид хэвийн ажиллуулах болно. Нийслэлийн Засаг даргын ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт энэ асуудлыг илүү дэвшилттэй хэлбэрээр үр дүнтэй хэрэгжүүлэхээр тусгасан. Гэхдээ бид энэ зээл жинхэнэ эзэддээ хүрч чадаж байна уу үгүй юу гэдэг дээр хяналт тавих болно" хэмээв.

Ч.Ариунболд

相关新闻