БУЛГАН: Улсын хошой аварга болон сайн малчин 10 өрхтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2024 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Булган аймгаас XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн босгон дээр ажил, хөдөлмөрөөрөө улсдаа тэргүүлж “Улсын сайн малчин“ 10 өрх, “Улсын хошой аварга малчин" -аар Хишиг-Өндөр сумын малчин Баатарын Батбаяр тодорсон байна.
Улсын аварга малчин өрхөөр Гурванбулаг сумын Агьт багийн малчин П.Шижирболд, гэргий Б.Нарангэрэл, Сайхан сумын Мануулт багийн малчин Ж.Мөнхсайхан, гэргий Д.Монос, Могод сумын Баянгол багийн малчин Б.Мөнхжаргал, гэргий У.Мөнгөнцэцэг, Дашинчилэн сумын Лах багийн малчин С.Баяржаргал, гэргий С.Ариунтуяа, Рашаант сумын Аргалхайрхан багийн малчин М.Нямхүү, гэргий Д.Цэенхүү, Бүрэгхангай сумын Бумбат багийн малчин Б.Нансал, гэргий Д.Бадамханд, Орхон сумын Мааньт багийн малчин Д.Алтанхүү, гэргий Б.Энхцэцэг, Хангал сумын Сөрт багийн малчин Ө.Гомбодорж, гэргий Д.Болормаа, Баян-Агт сумын Дулаан хаан багийн малчин Б.Ууганбаяр, гэргий Д.Нямсүрэн, Хутаг-Өндөр сумын Уньт багийн малчин Н.Ундрах, гэргий П.Өсөхжаргал нар тодорчээ.
Анхны хөдөлмөрийн баатар хоньчин З.Очирын
мал сүргээ хариулж явсан бэлчээрээс хошой аварга төрсөнд нутгийн ардууд
бэлэгшээн хүндэтгэж, өнгөрсөн жил Булган аймгийн Могод сумын малчин Ж.Батцэнгэл
Монгол Улсын Гавьяат хэмээх алдрыг хүртсэн нь олон залуу малчдад урам зориг өгсөнийг талархан ярилцаж байна.