Сонсголын бэрхшээлтэй иргэн дуудлагын төвөөс мэдээлэл авах боломжтой боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Дуудлагын нэгдсэн төв нь нийгмийн даатгалын талаарх мэдээллийг нэг цэгээс буюу 1800-0724 тусгай дугаараар хүргэж байна.
Мөн вэб чат, нийгмийн сүлжээ, мессежээр дамжуулан холбогдох
нөхцөл бүрдүүлжээ. Сонсголын
бэрхшээлтэй иргэн дуудлагын төв рүү видео дуудлагыг вэб болон гар утасны
аппликейшн ашиглан хандах боломжтой.
Ингэснээр хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэдийн асуулт, санал
хүсэлтийг авах, шаардлагатай мэдээллийг дохионы орчуулагчийн тусламжтай хүргэж байгааг ХНХЯ мэдээллээ.
Дуудлага мэдээллийн төвд нийгмийн даатгал, хөгжлийн
бэрхшээлтэй хүүхдийн эмнэлгийн тусламж, сэргээх засах тусламж үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, нийгмийн халамж, хөдөлмөр
эрхлэлт, гэр бүл хүүхэд
залуучуудын хөгжил, хууль эрх
зүй, хөдөлмөрийн аюулгүй
байдал эрүүл мэндийн чиглэлээр холбогдох мэргэжилтнүүд зөвлөгөө мэдээлэл,
үйлчилгээг хүргэж байна.