Онцгой нөхцөл байдал, гамшгаас хамгаалахад 513 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-08-20 12:51:23

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Шадар сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Б.Батбямба ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабт ажиллаж, цаг үеийн нөхцөл байдлын мэдээлэлтэй танилцлаа. 


ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штаб нь болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, үерийн хамгаалалтын байгууламжийг хянан шалгах ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлж байна.


Мөн үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, төлөвлөх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр нийслэл, аймгийн Шуурхай штабыг мэргэжил, аргазүйгээр ханган, тухай бүрт мэдээлэл хүргэж байна.


Улсын хэмжээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Шуурхай штабт Онцгой байдал, гамшгаас хамгаалах албадын 513 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.



相关新闻