БУЛГАН: Орхон сумын шинэ эмнэлгийг ашиглалтад орууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2024 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Орхон сумын эрүүл мэндийн төвийн шинэ барилгыг ашиглалтад оруулж, 3364 иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг түргэн шуурхай, тэгш хүртээмжтэйгээр хүргэх боллоо.
Тус барилгыг улсын төсвийн 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьж, эмнэлгийн үйлчилгээ явуулах стандартын шаардлага хангасан төдийгүй орон нутгийн хөгжлийн сангаас 27 сая төгрөгийн тоног төхөөрөмж, сэргээн засах аппарат зэрэг материаллаг баазаар хангагдсанд эмч, мэргэжилтнүүд баяртай байгаагаа илэрхийллээ.
Орхон сумын хуучин эрүүл
мэндийн төвийн барилгыг 1954 оноос хойш өнөөг хүртэл ашиглаж байжээ. Шинэ
барилгаа хүлээн авч нэг ээлжинд 10
өвчтөн хэвтүүлэн эмчлэх, эмч, мэргэжилтнүүд цэвэр орчинд ажиллахаас гадна сумын иргэд, ахмад
настан, хүүхдүүд тохь тухтай үйлчилгээ авах таатай орчин бүрдсэн байна.