ОРХОН: Жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж 36,1 тэрбум төгрөгийн зээл олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-01-25 09:08:08
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны нэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас энэ онд гурван төрөлд 36,1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно.


Үүнд, нэгдүгээрт, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс 29 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй нөхцөлөөр таван жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэй олгож үндсэн төлбөрөөс нэг жил хүртэл чөлөөлнө.


Хоёрдугаарт, “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл”-ийн эх үүсвэрээс орон нутагт түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор 4,2 тэрбум төгрөгийг жилийн таван хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс нэг жил хүртэл чөлөөлнө.


Гуравдугаарт, Жимс, жимсгэнийн төрөлжсөн аж ахуй байгуулахад дэмжлэг үзүүлэхэд 2,9 тэрбум төгрөгийн зээл олгоно. Энэ нь найман жилийн хугацаатай бөгөөд үндсэн болон эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилготой юм. Жилийн гурван хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс гурван жил хүртэл чөлөөлнө. 

相关新闻