БУЛГАН: Рашаант сумынхан нийтээрээ зам гаргах ажилд оролцоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2024 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Эрдэнэбат өвөлжилт хүндэрсэн сумдын нөхцөл байдалтай танилцсан байна.
Рашаант болон урд сумдад цасны хэмжээ улам нэмэгдэж хуучин цас нь хөрлөж хүндрэл үүсэж байгаагаас багын иргэд өвс, тэжээлээ бэлтгэх, хүнсээ татах нөхцөлийг бий болгохоор баг хоорондын зам гаргах ажлыг сумын Засаг дарга, түүний Тамгын газар, Аврах бүлэгтэй хамтран хийж байна.
Санаачилгатай, иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа сумын удирдлагууд, "Аврах бүлэг"-ийн гишүүдэд талархаж, цаашид цасны хэмжээ, цаг үеийн нөхцөлөөс шалтгаалан нийт эрчүүдээ зам гаргах ажилд уриалж буйгаа сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ дарга илэрхийллээ.