ХӨВСГӨЛ: Дулааны станцыг өргөтгөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-01-26 15:19:50

Мөрөн, 2024 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Дулааны станцыг 21 мВт-аар өргөтгөх ажил энэ оны улсын төсөвт тусгагдаж  барилгын ажил эхлэхээр болсон байна.


Дулааны станцын өргөтгөл барьснаар Мөрөн сумын иргэдийн ая тухтай амьдрах, хот болон тэлж хөгжих нөхцөл бүрдэнэ.


“Хөвсгөл Дулааны станц" ТӨХК нь Мөрөн сумын 2813 айл өрх, албан байгууллагыг дулааны эрчим хүчээр хангадаг.


Тус компани 34,8 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай боловч өнөөдрийн байдлаар 2813 хэрэглэгчийг хүчин чадлаасаа давсан тооцоот ачаалалтайгаар ажиллаж байна.


Тодруулбал хүчин чадлаасаа давсан тооцоот ачаалалтайгаар халаалтын оргил ачааллын үед бэлтгэл зуухгүйгээр аваарын горимоор бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна.


Энэ өвөл 3-р зуухны утаа сорогчийн ажлын дугуйнд гэмтэл гарч шуурхай баг засварласан байна. Мөн цаг агаар хүйтэрсэн, ачаалал хэтэрсэн зэргээс шалтгаалан орон сууц, албан байгууллагын халаалт стандартад хүрэхгүй байгаа юм.

 

相关新闻