Төрийн албаны туршилтын шалгалтад оролцогчдын 88 хувь нь унажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-09-28 15:54:07

Төрийн албаны зөвлөл энэ сарын 15-20-ны өдөр "Төрийн албаны шалгалт" нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгөөр шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа иргэдэд арга зүйн зөвлөгөө өгч, цахим шалгалтын системтэй танилцуулж, хөндлөнгийн нөлөөгүй, нээлттэй, ил тод зохион байгуулж байгаагаа иргэдэд сурталчлахын зэрэгцээ төрийн албанд орох иргэд туршилтын шалгалт өгч, хууль эрх зүй, албан хэрэг хөтлөлтийн мэдлэгийн түвшингээ тогтоон, өөрөө өөрийгөө сорих боломж олгов.

Төрийн албаны зөвлөлийн soril@csc.gov.mn хаягаар 1620 иргэн өдөрлөгт оролцох хүсэлтээ ирүүлсэн байна. Туршилтын шалгалтад 1560 иргэн хамрагдсанаас 88 хувь нь шалгалтад унажээ.

Б.Туул

相关新闻