ДАРХАН-УУЛ: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв энэ сарын 14-ний өдрөөс иргэдэд үйлчилж эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-02-02 17:29:07

Дархан, 2024 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ./ Дархан-Уул аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв "Тэгш хөгжье" нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйл ажиллагаагаа танилцууллаа.


Өнгөрсөн есдүгээр сард албан ёсоор нээлтээ хийж байсан бол дотоод тохижилт, шаардлагатай тоног төхөөрөмж, ажиллах боловсон хүчин бэлтгэх зэргээс шалтгаалан үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байсан.




Энэ сарын 14-ний өдрөөс эхлэн иргэдэд үйлчилгээ үзүүлэх ажээ. Энэхүү төвд тусгай хэрэгцээт иргэдэд эрүүл мэнд, нийгмийн, сэтгэл зүйн, сэргээн заслын, ажил мэргэжлийн гээд бүх төрлийн үйлчилгээг хүүхэд, насанд хүрэгчдэд үзүүлэх юм.




Тус төвийн дарга Б.Буяндүүрэн “Тэгш хөгжье” өдөрлөгийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, Бид иргэдэд хүлээлтгүй, чирэгдэлгүй үйлчлэхийг зорилго болгон ажиллана гэдгийг тодотголоо.


Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нь одоогоор дөрвөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар ханган ажиллаж байна.




Иргэд тус төвөөр үйлчлүүлэхээр бол Дархан-Уул аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв цахим хаяг болон 77173993 утсаар холбогдож бүртгэлүүлэх ажээ.


Өнөөдрийн үйл ажиллагаанд МУСТА, жүжигчин Ж.Баясгалан, гэргий Э.Мөнхтуяагийн хамт ая дууны мэндчилгээ дэвшүүлж, чөлөөт ярилцлага өрнүүллээ.

 

相关新闻