Парисын Их дуулгаас Б.Ганхайч хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
192@montsame.mn
2024-02-04 14:32:07

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Парис хотноо болж буй жүдо-гийн Их дуулгаас Б.Ганхайч 63 кг-ын жинд барилдан хүрэл медаль хүртэв.


Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг томоохон тэмцээний нэг болох Парисын Их дуулгад таван тивийн 107 улсын 621 тамирчин өрсөлдөж байгаа юм. Энд Монгол Улсаа төлөөлөн эрэгтэй найм, эмэгтэй арав тамирчин оролцож байна. Одоогоор Монголын тамирчдаас нэг хүрэл медаль хүртсэн амжилттай явна.


Хүрэл медалийн төлөө мнай хоёр тамирчин барилдсан ч ялагдал хүлээв. Эрэгтэйчүүдийн -66 кг-д Ё.Басхүү С хэсгийг тэргүүлсэн ч хагас шигшээд Японы Такэши Такэокад ялагдсан. Ийнхүү хүрлийн төлөө АНЭУ-ын нэр дээрээс барилдаж буй Б.Нармандахад дийлдэв. Түүний адил эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Б.Баасанхүү хүрэл медалийн төлөөх барилдаанд Италийн Ассунта Скуттод ялагджээ.

Өнөөдөр Г.Алтанбагана, О.Хүслэн, Б.Гончигсүрэн нар барилдана.

相关新闻