ХӨВСГӨЛ: Улсын аварга малчин Ц.Хүрэлбаатар жил бүр 20-30 тонн хадлан бэлтгэдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2024 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Төмөрбулаг сумын Тариат багийн малчин Цогзол овогтой Хүрэлбаатар нь мал аж ахуйн салбарт 36 жил тасралтгүй ажиллаж өнөөдөр Улсын аварга малчин цол тэмдгээ гардан авлаа.
Ц.Хүрэлбаатар нь сүүлийн 3 жилийн
хугацаанд 2 хүнийг байнгын ажлын байраар, 3 хүнийг түр ажлын байраар хангаж байна.
Малын индексжүүлсэн даатгалд жил бүр 470-545 толгой мал даатгуулж, 20-23 тонн байгалийн хадлан бэлтгэдэг.
2015 онд “Сумын мянгат малчин”, 2017 онд
“Аймгийн аварга малчин”, 2022 онд “Аймгийн хошой аварга малчин”-аар тус тус
шалгарсан байна.