Азийн орнуудаас ОХУ-д төгсөгчдийн уулзалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-09-29 10:21:32

Азийн орнуудаас ОХУ (ЗХУ)-д төгсөгчдийн үндэсний холбоодын “Бүх талын хамтын ажиллагаа, өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт дөрөвдүгээр чуулга уулзалт ирэх сарын 4-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.

Чуулга уулзалтын үеэр “ОХУ-д дээд боловсрол эзэмших хэрэгцээ шаардлага, боловсролын салбарын цаашдын хамтын ажиллагааны асуудлууд” сэдэвт онол практикийн бага хурал болж, Монголын тал, Оросын соёл, шинжлэх ухааны төв, мөн ОХУ-д сургууль төгсөгчдийн олон улсын ИНКОРВУЗ байгууллага болон ОХУ-ын их, дээд сургуулийн төлөөлөгчид тус тус илтгэл тавих юм. 


Мөн “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх инновацийн хамтын ажиллагааны хэтийн төлөв”, “Бүс нутгийн хүн амын дунд орос хэл, Оросын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд төгсөгчдийн гүйцэтгэх үүрэг оролцоо” сэдэвт салбар хуралдаанууд болох аж.

Б.Туул 

相关新闻