ХӨВСГӨЛ: Улсын аварга малчин Ч.Чоймпоролжав 4 өрхийг малжуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2024 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын малчин Ч.Чоймпоролжав 59 жил тасралтгүй мал маллаж, Улсын аварга малчин цол хүртлээ.
Ч.Чоймпоролжав 2009 онд аймгийн сайн малчин болсон.
Сүүлийн 3 жилд 316-478 толгой мал тоолуулж, малын хорогдолгүй мал сүргээ онд оруулж жил бүр мал сүрэгт шаардлагатай хэмжээний өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлдэг хашир туршлагатай малчин юм.
Тэрбээр 4 өрхийг туслах малчнаар ажиллуулж бод, бог нийлсэн 167 толгой
малаар малжуулсан, өөрийн мал маллах арга туршлагаасаа залуу малчдад хуваалцдаг
сум орон нутагтаа хүндлэгдсэн тэргүүний малчин ажээ.