БУЛГАН: Боловсролын цахим шилжилтийг эрчимжүүлэхэд зориулж цахим анги нээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-02-17 22:53:45

Булган, 2024 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Сэлэнгэ сумын ерөнхий боловсролын 12 жилийн сургууль боловсролын цахим шилжилтийг эрчимжүүлэх, дэлхийн шилдэг хөтөлбөрөөр баталгаажсан математикийн Eduten, англи хэлний Pearson хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр 84 сая 997 мянган төгрөгийн өртгөөр цахим анги нээсэн байна.


Цахим ангийн нээлтэд Сургалтын менежер Т.Дорждэрэм "Eduten хөтөлбөрийн танилцуулга, 3-4 дүгээр ангийн хэрэгжилтийн явц", Англи хэлний багш Г.Одгэрэл "Pearson хөтөлбөрийн танилцуулга, 5-6 дугаар ангийн хэрэгжилтийн явц", 4б ангийн суралцагч А.Цэлмүүн Математикийн хичээлдээ хэрхэн суралцаж буй тухай сэтгэгдэл, Эцэг эх, асран хамгаалагчийн төлөөлөл Ц.Баярцэцэг нар Цахим ангийн талаарх санал, сэтгэгдлээ илэрхийлсэн байна.





Цахим ангийн орчин нөхцөлийг сайжруулахад М.Лхагважаргал багштай 4а, Л.Өлзийсайхан багштай 4б ангийн эцэг эхийн зөвлөлөөс тус бүр 100,000 төгрөг хандивласныг Хүүхдийн орчинд өнгө нэмсэн, сурах тэмүүлэл бадраасан, хүүхдэд ээлтэй бүтээн байгуулалтад зарцуулж, үр дүнг нь мэдээлэх болно хэмээн сургуулийн захирал Э.Хишигсүрэн баяртайгаар хэллээ.


相关新闻