БУЛГАН: Булганаас Мөрөн чиглэлийн замыг цэвэрлэж 4 тн давс цацжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-02-19 13:42:05

Булган, 2024 оны хоёрдугаар сарын 19. /МОНЦАМЭ/ “Булган АЗЗА” Төрийн өмчит хувьцаат компани хоёрдугаар сарын 17-18-ны өдөр Эрдэнэт-Булган чиглэлийн 24.1 км, Булган-Мөрөн чиглэлийн 75 км замын цасыг цэвэрлэж, давс цацан  саадгүй зорчих нөхцөл бүрдүүлж байна.




Булган-Мөрөн чиглэлд зам давааны халтиргаа гулгаатай зорчих хэсэг болон хөвөөний цасыг цэвэрлэхээр Түлүүгийн давааны шуурхай ажлын баг 8 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, 4 тн давс цацжээ. 



相关新闻