Өвлийн триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-20 10:40:10

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Триатлоны спортын уралдаан тэмцээнийг гол төлөв хөдөө, орон нутагт зохион байгуулж ирсэн билээ.


Харин энэ удаа Улаанбаатарын төвд болох гэж байгаа нь өвлийн триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн юм. Тодруулбал, “Мишээл” таних мэдэхүйн цэцэрлэгт хүрээлэнг түшиглэн энэ сарын 24-нд өвлийн триатлоны анхдугаар УАШТ-ийг зохион байгуулах гэж байна. Тэмцээнд оролцох тамирчид хоёр км гүйж, таван км дугуй жийж, гурван км цанаар уралдах юм.


Сонирхуулахад, Монголын триатлонч Н.Алтаншагай, Л.Баярцэнгэл нар хэдхэн хоногийн өмнө БНХАУ-ын Харбин хотноо Дэлхийн цомын тэмцээнд шагналт байрт шалгарсан амжилтаараа дэлхийн чансааны 11 болон 12 дугаарт бичигдээд байна.

相关新闻