ДОРНОГОВЬ: Малчдад туслах аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-03-05 16:37:01

Сайншанд, 2024 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Цас, зудын хүндхэн нөхцөлд байгаа малчдад туслах аян орон нутагт өрнөж байна. Дорноговь аймгийн Шагайн харвааны салбар холбооноос санаачлан “Хамтдаа давъя” аяныг нийт харваачийн дунд зохион байгуулж, цугларсан таван сая төгрөгийг аймгийн Онцгой комисст хүлээлгэн өглөө.


Харин Дорноговь аймгийн бөхийн “Хутагтын хүчтэн” дэвжээ 3.1 сая, аймгийн Татварын хэлтэс ажилчдын нэг өдрийн цалин болох хоёр сая төгрөг, 12 ширхэг нэмнээ, “Практикал даатгал” ХХК гурван сая төгрөг, хурганы уут, өврийн дэвтэр, гар чийдэн, Тагнуулын газар 1.4 сая төгрөг, Зүүний хүчний холбоо 500.0 мянган төгрөг, дулаан бээлий зэргийг тус тус хандивлажээ.


Үүнээс гадна иргэд ч өөрсдийн боломжид тулгуурлан малчдад туслах аяныг өрнүүлж байна. Одоогоор Дорноговь аймгийн Дэлгэрэх, Иххэт, Алтанширээ, Өргөн зэрэг суманд хаваржилт хүнд байна.

相关新闻