ДОРНОГОВЬ: Ихэнх нутгаар цас орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан мэдээллээс үзэхэд аравдугаар сарын 14, 17-нд нутгийн төв болон хойд хэсгээр,16-нд нийт нутгаар хур тунадас, нойтон цас орж, агаарын температур сэрүүсэхээр байна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр байх бөгөөд 16, 17-нд зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэх юм. Агаарын
температур хугацааны эхэнд шөнөдөө 6-1 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар 0+5 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан байх нь.