БУЛГАН: Халиа тошин үүсэж эрсдэл дагуулж буйг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2024 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Булган аймгийн төв дундуур урсдаг Ачуут гол сүүлийн 24 жил ёроолдоо хүртэл хөлдөж байсан бол энэ жил тэгж хөлдөөгүй их хэмжээний халиа тошин үүсэж эрсдэл дагуулж буйг аймгийн онцгой байдлын албанаас анхааруулсан байна.
Ачуут голын усны түвшнийг хоног тутамд хэмжихэд 69 см-ээр нэмэгдэж байгаа ажээ.
Булган
сумын 6-р баг Ачуут гол болон
байнгын урсацтай хөрсний уснаас халиа тошин үүсэж, ойр орчмын айл өрхүүдийн
хашаа, байшин усанд автаж хөлдөх эрсдэл үүссэн нөхцөлд голын голдирлыг өөрчлөхөөр аймгийн
болон Булган сумын онцгой байдлын газар сар гаруй ажиллаж байна.