Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсад албан ёсоор айлчилж буй ХБНГУ-ын Холбооны цахим хөгжил, тээврийн сайд Фолькер Виссинг Монгол Улс-ХБНГУ хоорондын бизнесийн уулзалт, хэлэлцүүлэгт оролцлоо.
Хурлаар хоёр улсын гадаад худалдаа, эдийн засгийн хамтын
ажиллагааны туршлага, цаашид нэмэх боломж, Монгол Улсын хөрөнгө оруулалтын
орчин, Германы хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын стратеги сэдвээр санал солилцсон юм.
Хамтын ажиллаагааны хүрээнд дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах, төсөл хэрэгжүүлэхэд төрийн байгууллага хүнд сурталгүй, хувийн хэвшлийнхийг хохироохгүй эрх зүйн боломжтой байх нь чухлыг ХБНГУ-ын хувийн хэвшлийн төлөөллүүд онцолжээ. Түүнчлэн, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд харилцан санал солилцсоныг ЗТХЯ мэдээллээ.
Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг
дэмжих жил болгон зарласантай уялдуулж, ЗТХЯ Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зорилт
дэвшүүлээд байгаа. Авто замын
салбарт хилийн боомт чиглэсэн, аймгийн төвүүдийг хооронд нь, сумдыг холбох
хатуу хучилттай авто замыг тавих бол
төмөр замын салбарт баруун, зүүн
чиглэлд 1826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлэхийг дэд сайд Л.Халтар тэмдэглэв.