"Бүргэдийн баяр 2024" наадмын үеэр тусгай автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2024-03-09 10:37:49

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Наурызын баярыг угтан Казах үндэстний ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилготой "Бүргэдийн баяр 2024" наадам энэ амралтын өдрүүдэд болно. 

Тэмцээн, уралдааны хэлбэрээр зохион байгуулдаг уг баярт оролцогчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулган, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсан орж ирдэг юм.

Мөн уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, дээл хувцасны өнгө, дизайн зэрэг бүх элементийг нарийн шүүж тунгаан, хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчинийг энэхүү наадмын үеэр шалгаруулах юм. 

"Бүргэдийн баяр-2024" наадмын тасалбарын үнэ 15000 төгрөг байна. Түүнчлэн наадмын үеэр "Ulaanbaatar city bus" иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх аж. Тус автобус гуравдугаар сарын 9, 10-ны өглөө 10.00 цагт Д.Сүхбаатарын талбайн урд талын авто зогсоолоос Чингис хааны хүрээ рүү хөдөлж, оройн 17.00 цагаас хот руу буцах юм.


相关新闻