ДАРХАН-УУЛ: Өнгөрсөн онд залилангийн 557 гэмт хэрэг бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2024 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Залилангийн гэмт хэргийн хохирогч болж, эд хөрөнгө, сэтгэл санаа, мөнгөөр хохирохгүй байхыг анхааруулж, аймгийн ЗДТГ-ын хууль, эрхзүйн хэлтсээс мэдээлэл хийлээ.
2023 онд Дархан-Уул аймагт 557 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 29 хувиар нэмэгджээ. Үүнээс залилангийн гэмт хэрэг 30 бүртгэгдэж 5.5 дахин өсжээ.
Иймд хууль, хяналтын байгууллагуудаас иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөгөө өгч байгаа хэдий ч иргэд санамсар болгоомжгүй, итгэмтгий зан, нягталж шалгаагүйн улмаас хохирогч болсоор байгааг анхаарууллаа.
Аймгийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Энхтулга хэлэхдээ, Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд мөрдөн байцаалтын 639 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс 96 хувь нь залилангийн гэмт хэрэг бөгөөд 34 хэргийг шүүхэд шилжүүлснийг дурдлаа.
Залилангийн гэмт хэргийг ихэвчлэн цахим
хэрэгсэл ашиглан үйлдэж байна. Үүнд үл хөдлөх хөрөнгө худалдаа, түрээс, мөн иргэдийн сүсэг бишрэлтэй
холбоотой мэргэ төлөг үзэх зэргээр үйлдэгдсэн гэмт хэргүүд ихэвчлэн багтаж буйг
онцлов.