Даланзадгад-Баяндалай чиглэлийн замыг ирэх оны 6 дугаар сард ашиглалтанд өгнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад-Баяндалай чиглэлийн авто замыг ирэх оны 6 дугаар сард бүрэн ашиглалтад оруулах ажээ.
Аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр болон холбогдох албаны хүмүүс Даланзадгад-Баяндалай-Гурвантэс чиглэлд тавигдаж буй 25 км хатуу хучилттай автозамын ажлын явцтай танилцлаа. Одоогоор замын ажил хэвийн явж байгаа бөгөөд 75 хувийн гүйцэтгэлтэй байна. Чанартай, эдэлгээтэй зам тавихад шаардагдах төсөв санхүүг аймаг орон нутгийн зүгээс чирэгдэлгүй шийдвэрлэж байгаа билээ. Уг ажлыг гүйцэтгэгч “Дардан говь” ХХК нь хариуцлагатай ажилласнаар 2017 оны 6 сард ашиглалтанд орно гэж гүйцэтгэгч нар хэлж байгаа юм. Ингэснээр баруун сумд руу чиглэсэн 81 км хатуу хучилттай автозамтай болох юм.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн