Архитекторуудын уран бүтээлийг олон нийтэд танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-10-04 09:37:02

Дэлхийн Архитектурын өдрийг тохиолдуулан “Монголын архитектур өнөө цагт -2016” үзэсгэлэн “Блью Мүүн арт галерей”-д нээгдлээ.

Монголын орчин үеийн архитектурын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж буй шилдэг барилга байгууламжийн төлөвлөлт, дизайн, архитекторуудын уран бүтээлийг төр засаг, мэргэжлийн байгууллагуудад таниулах зорилго бүхий энэхүү үзэсгэлэн энэ сарын 07 хүртэл үргэлжилнэ. Үзэсгэлэнд түүх, соёлын болон орчин үеийн барилгын шийдлийг харуулсан 50 гаруй бүтээлүүдийг танилцуулж байна. Мөн үзэсгэлэнгийн өдрүүдэд архитекторын өнөөгийн нөхцөл байдлын талаар лекц , чөлөөт ярилцлага, уулзалт болох юм.

Эгнээндээ 1.3 сая гишүүн элсүүлсэн Олон улсын Архитекторуудын холбоо 2015 онд Дэлхийн Архитектурын өдрийг жил бүрийн 10 дугаар сарын эхний даваа гарагт тэмдэглэх шийдвэр гаргасан. Монгол Улс уг холбоонд 1993 онд элсчээ.

Ч.Ариунболд

相关新闻