ХӨВСГӨЛ: “Иргэдээ сонсъё” нээлттэй өдөрлөгөөр 3000 иргэн үйлчилгээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-04-08 16:25:57

Мөрөн 2024 оны дөрөвдүгээр  сарын 8 /МОНЦАМЭ/. Мөрөн хотын Чингүнжавын талбайд төрийн үйлчилгээг иргэдэд, чирэгдэлгүй түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд “Иргэдээ сонсъё” нээлттэй өдөрлөг боллоо.



Өдөрлөгт 40 орчим төрийн байгууллага 2000 гаруй үйлчилгээг үзүүлж давхардсан тоогоор 3000 иргэн үйлчилгээ авчээ.

Мөрөн сумын иргэд Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Эрчим хүч, Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар зэрэг байгууллагын үйлчилгээг хамгийн их авсан байна.




Энэ үеэр Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0257-р анги, Мөрөн нисэх буудал зэрэг газар техник хэрэгслийг дэлгэн үзүүлж иргэдэд танилцууллаа.

 

相关新闻