Анх удаа хамгийн урт зураг авсан уран бүтээлч

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-10-07 18:04:44

Монгол Улсад гэрэл зургийн алба үүссэний 80 жилийн ойн хүрээнд гэрэл зургийн сэтгүүлчдийн дунд үеийн төлөөлөл Б.Болор-Эрдэнийн “Шүтээн” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Q арт галерейд боллоо.

Эл үзэсгэлэн нь  Монголд анх удаа гэрэл зургийг 5,8 метрийн урттай  буулгаснаараа онцлогтой. Үзэсгэлэнд Монголын бүх аймгийн шүтээн хайрхан болон өвөрмөц үзэсгэлэнт газруудын 20 гаруй гэрэл зургийг дэлгэжээ. Тухайлбал, Отгонтэнгэр хайрхан, Сутай хайрхан, Алтай таван Богд, Цамбагарав уул, Ээж уул, Дэлгэрхаан уул, Бурхан Халдун гэхчлэн Монголын давтагдашгүй үзэсгэлэнт байгалийг дуран авайдаа буулгажээ. Мөн “Гиннесийн бөхчүүд”, “Шөнийн Улаанбаатар” зэрэг гэрэл зураг үзэгчдийн сонирхлыг ихээр татаж байлаа.

Үзэсгэлэнгийн танхим тэр чигээрээ байгалийн сайханд умбах мэт сэтгэгдэл төрүүлэхийн сацуу хэрэв хүсвэл нутгийнхаа шүтээн хайрханы зургийг захиалах боломжтой аж. 

Тус үзэсгэлэн маргааш өндөрлөнө.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻
注释